С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон хөрсний 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, бохирдож доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд Хөгжлийн банкаар дамжуулан 77.5 сая еврогийн зээл авахаар гэрээ байгуулжээ. Зээлийн төлбөрийг тус компани өөрийн санхүүжилтээр төлж байгаа гэнэ. Одоогоор гүйцэтгэгч компанид 50 сая еврог нь шилжүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байгаа аж.
Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.
Гэрийнхэн нь малдаа явах үед хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тус өдрийн 21.05 цагт ирж, эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж.
Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон юм.
Дөрвөн байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.
Хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тус хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд 2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.
Зөвлөмжид түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.