БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг бүртгэж эхэллээ

Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

“Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүлжээ

Удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, сар бүр бүс тус бүрээс 1 аймаг шалгаруулж, 1 сая төгрөгөөр шагнахаар тусгажээ.

Монголын цагдаа "олимп"-д өрсөлдөнө

Цагдаагийн байгууллагын алба хаагчид нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Хоёр балетчин хүрэл медаль хүртжээ

Тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч видео хэлбэрээр бүртгүүлсэнээс 152 оролцогч шалгарчээ.

ЗӨВЛӨМЖ: Үер усны гамшгийн үед хоол хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

Хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж усны үерт айл өрх, аж ахуйн нэгжүүд автах нөхцөл үүсч байгаатайхолбогдуулан хүнсний аюулгүй байдал алдагдах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЗӨВЛӨЖ байна.

“Багануур үйлдвэрлэл, технологийн парк”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

Паркийг тус дүүргийн II, III, V хороодын нутаг дэвсгэрт нийт 414 га талбайд байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ Хүнд үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, “Адуу брэнд” үйлдвэрлэл, нано технологийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл зэргийг багтаан холимог паркийн зарчмаар хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Нийслэлийн 32 байршлыг “Нийтийн эдэлбэр газар”-т хамаарууллаа

Улмаар нийтээр ашиглах, цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэжээ.

200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац бэлэглэв

“Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац, хамгаалалтын цүнхийг бэлэглэжээ.

Явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна.

Хуульзүйн сургалт боллоо

Сургалт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй зарим асуудлууд, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдалд анхаарах асуудал болон ой хээрийн түймэр тавих гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны арга тактик зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, оролцогчид мэдлэг, туршлага олж авлаа.