С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
БНСУ-ын Улсан их сургууль үргэлжлүүлэн туслахаа хэлжээ
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэг нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Орхон аймгийн иргэдийн дунд хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хийх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын Улсан их сургуульд багаар нь богино хугацаагаар сургах, БНСУ-аас туршлагатай эмч мэргэжилтнүүдийг ирүүлж ажлын байрны сургалт зохиох, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэгт эмчлэх талаар ярилцлаа.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улсад хавдрын өвчлөл, ялангуяа ходоод элэгний хавдар өндөр байгаа, хавдар хожуу үедээ оношлогдож байгаа, төр засгаас хавдар өвчнийг эрт илрүүлэх, хавдрын урьдал өвчнийг оношилж эмчлэх талаар онцгой анхаарч, санхүүжилтыг үед шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрээр БНСУ-тай хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн амжилтын талаар товч мэдээлээд, цаашид БНСУ-ын Улсан их сургууль, Орхон аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжинө гэдэгт илтгэлтэй байгаа талаар дурьдлаа.