40 айлд шинэ байрны түлхүүр гардуулж өглөө

Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байдаг.

Н.Мандуул: 100 мянган төгрөгөөр даатгуулснаар унаач хүүхэд бүтэн жил даатгалтай байна

Энэ үеэр Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул “Бид сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлүүд нэгдэн тал бүрээс санаачилга гаргаж хичээн зүтгэсний үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болсон. Мөн уралдаанч хүүхдүүд даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг нэгдсэн журмаар өмсдөг болсон эерэг үр дүн харагдаж байна.

Наадмын тасалбарыг eservice.ulaanbaatar.mn сайтаас захиалаарай

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо.

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо

Сургалт “Анхны тусламж”, “Ажлын байрны эрүүл ахуй”, “Ажлын байрны сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчид нь эрүүл мэндийн чиглэлээр давхар үүрэгжин томилогдон ажиллах юм.

Их хэмжээний сум нэвтрүүлэхийг завджээ

Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.

Архангай аймгийн эрчүүдийн наслалт аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байна

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээрх илтгэлүүдэд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралт, дундаж наслалт, өвчлөлийн шалтгаан зэрэг асуудлыг нэлээд дэлгэрэнгүй, тоон үзүүлэлттэй тодорхой мэдээллүүдийг өгч байв. Аймгуудын эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг харахад Архангай аймгийн эрэгтэйчүүдийн наслалт эмэгтэйчүүдийнхээс 4 нас 5 сараар зөрүүтэй байгаа нь аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй төвөгшөөдөг, өөрийгөө хайрлахгүй хайхрамжгүй хандлага гаргадаг зэрэг нь өвчнийг хүндрүүлэх, цаашлаад нас барахад хүргэдэг байна. Иймд эрчүүдийн эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэхэд орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрчүүдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хандлагыг өөрчилж, мэдлэг олгох, дадлага болгох нөлөөлөл, сургалтуудыг явуулах, дараагийн дугаарт хаанаа юу нь болохгүй байна, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдгийг тодорхойлоход судалгаа маш чухал юм гэдгийг ярилцлаа.

600 ширхэг Жор-40, Жор-50 эмийг устгалд оруулжээ

Үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүдийг илэрлээ. Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.

Дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөрт Хөвсгөл нуурыг бүртгүүлнэ

Хөвсгөл нуурыг Хүн ба шим мандлын хөтөлбөрт бүртгүүлсэнээр Монгол улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувийг бүрдүүлж байгаа уг газрыг экосистемийн хүрээнд хамгаалах, хүн болоод байгалийн харилцан зохилдлогыг хангах Хөвсгөл нуурын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.