10, 12 настай хөвгүүд айлын цоожийг эвдэн, хулгай хийжээ

Сонгино хайрхан дүүргийн I хороонд амьдардаг 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг хулгайч эвдэн орж, эд зүйлс алдагдсан хэргийн мөрөөр хөөхаөд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Тодруулбал, 12 болон 10 настай эрэгтэнй хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байхыг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаад хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

"Хөхүүрийн айраг наадам" гурав дахь жилдээ боллоо

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

3877 ширхэг сэтгэцэд нөлөөлдөг эмийг хуурамч жороор олгожээ

3877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрийг Налайхад барина

“Монгол авто ресаикл парк” ХХК-ийн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д баригдах бөгөөд барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан барилгын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долоодугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.Иргэд 2019 оны зургаадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна.

22-ын товчооноос Дархан руу салдаг уулзварыг хаасан байна

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт - Орбит - Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн хөг тасарлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, XX зууны сонгодог хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт Бямбасүрэнгийн Шарав таалал төгсч, Монголын их урлагийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Хөвсгөлд үерийн онц байдал зарлажээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний бороо хур орж байгаа бөгөөд аялагчид их зорьж байгаа Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар Хатгал тосгон Жанхайн даваа болон бусад томоохон гол сайр жалгаар усны түвшин ихсэж үерийн онц аюултай байдалд хүрсэн тул иргэд үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн бороо, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь талын нутгаар халах ажээ. Иймд наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. Энэ сарын 14-нөөс 16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар, дуу цахилгаантай бороо орох ажээ.

Э.Оюунболд аваргад нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэжээ

Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө. Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан Аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" хэмээв. Дашрамд дурдахад Улсын залуу Аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш ОХУ-д тусгайлсан бэлтгэл хийсэн байна.