С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2018 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Харин хөвгүүддээ Хангай гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.
Органик гэдэг нь организм буюу амьд бие гэсэн үгээс гаралтай. Хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул, харилцан хамаарал бүхий амьд бие гэж үзэж химийн бодис, пестицид, антибиотик зэрэг байгалийн бус аргаар нийгэлжүүлсэн аливаа зүйлээс ангид үйлдвэрлэсэн хүнсийг хэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд органик гэдэг нь зүгээр л маркетингийн ач холбогдолтой үг болж хувирсан. Хүмүүс байгалийн гаралтай л бол органик хүнс гэж буруу ойлгодог. Гэвч органик бүтээгдэхүүнд технологийн маш нарийн шаардлага тавьдаг. Тодруулбал, тухайн газрын хөрсний эрүүл байдал, хөрсөнд амьдарч буй ашигтай бичил биет болон ус, агаарын цэвэр байдлаас хамааран гарч буй хүнсний бүтээгдэхүүн л органик гэдгийг дахин хэлье.
Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг энэ сарын 21-ний өдрийн 09.00 цагаас өмнө дээрх сайтад бүрэн байршуулсан байх юм. Харин батламж хуудсыг энэ сарын 24-ний өдрөөс тараана.
Тѳрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын наадмын үндэсний бѳхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бѳх барилдсанаас Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг БНСУ-ын Корей сургуулийн “Анам” эмнэлгийн Пак Жэе Хён профессороор ахлуулсан баг хүрэлцэн ирж тус эмнэлгийн ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн эмч нар болон зүрхний шигдээсийн багтай хамтран Монголд анх удаа “Ротаблатор” эмчилгээг хоёр хүнд амжилттай хийлээ.
Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгат зориулсан хүчит бѳхийн барилдаанд 64 бѳх барилдаж байна. Яг одоо хоёрын даваа явж байна. Барилдаанд Монгол Улсын харцага М.Бадарч, МУ-ын начин Ч.Ганзориг, н.Нямдорж, н.Шинэбаатар нарын тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой залуу бѳхчүүд барилдаж байна.
Энэхүү хуваариас харахад манай шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтоо нутагтаа хийх бололтой. Тэр тусмаа хэсгийнхээ арай сул хоёр багтай дараалан тоглох нь эдгээр тоглолтуудаас оноо, хожил авах магадлал өндөр бололтой.
Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Э-ийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу унасан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд гээд нийт 17 хүн 16 км замыг туулан дуудлага өгснөөс хойш 15 минутын дараа очиход таван хүн газар дээрээ нас барсан байжээ. Дээрх бүрэлдэхүүн 20 минутын хугацаанд ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат 11 настай охин Е-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, харин 47 настай Э /эрэгтэй/, 44 настай Г /эмэгтэй/, 40 орчим настай С /эмэгтэй/, 35 настай О /эмэгтэй/, таван настай хүү Б нарын цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших тѳрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тѳрийн ёслол болж байна. Ёслолд УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг уншиж танилцууллаа. Мѳн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, МУ-ын Ерѳнхийлѳгч асан Н.Энхбаяр зэрэг олон зочид тѳлѳѳлѳгчид хүрэлцэн ирсэн байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Одоо ашиглагдаж байгаа авто замын далангийн өргөн 9-10метр, хучилтын өргөн 6-7метр өргөнтэй байсан бол автозамыг 4 эгнээ болгоход нийцүүлэн өргөтгөж, шинэчилсний дараа далангийн өргөн 11метр, хучилтын өргөн 9метр болох юм байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Замын зураг төсөл хийгдэж дуусаад компаниуд хоорондоо гэрээгээ байгуулаад бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Нэгж техникүүд замдаа гарчихсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд замыг ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Хугацаа богино байна. Тиймээс хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэнэ.