С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болсон байна. Тодруулбал, тус замд хос шугам өргөтгөн, шинэчлэх засварын ажлыг эхлүүлжээ.
НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 6 дугаар сарын 16-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 5 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн АХБ ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Гүйцэтгэх захирал Кшатранати Шиважи тэргүүтэй АХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүд болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Энэхүү төсөл нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болсон гэдгээрээ ихээхэн онцлогтой. АХБ-ны энэхүү санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд 17172 нохой бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зарим нохойн нөхөн үржихүйн мэс засал хийх, гэрийн тэжээвэр амьтан, нохойны бүртгэл мэдээллийн систем нэвтрүүлэх юм. Түүнчлэн 1000 нохойнд бэтэг өвчнийг илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр төлөвлөж, өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн байна.
Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах тухай журмын төслийг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан байна.
Найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Засвар хийж байгаа учираас Сайханы хөтөл тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулсан байна.
Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдааныг энэ жил Монгол Улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит болгохоор тогтоосон байна. Ш.Ванчинхүү улсын заан цолыг хүртэхдээ дөрвөн заан цолтой бөхийг, улсын арслан цолыг хүртэхдээ дөрвөн арслан цолтой бөхийг өвдөг шороодуулсан байдаг нь сонин тохиолдол болсон аж.
Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.