С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монголын цагдаа "олимп"-д өрсөлдөнө
БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод "Цагдаагийн олимп"-ийг энэ сарын 08-18-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Дэлхийн цагдаа болон галын тоглолт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн байдаг. Энэхүү олимпод Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид тав дахь жил оролцох гэж байгаа юм. Цагдаагийн байгууллагын алба хаагчид нийтдээ 35 алт медаль, 23 мөнгөн медаль, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
Тэднийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүсчээ. 2019 оны цагдаагийн дэлхийн тоглолтод Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх ахлан цагдаа, дотоодын цэргийн нийт 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жиу-жицу зэрэг спортын 9 төрөлд оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хангаад байна.