С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Ганбат: цахим хуудаснаас мэдээлэл авах боломж нээлттэй
Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл онлайнаар явагдаж байгаа учраас 24 цагийн турш хаанаас ч бүртгүүлэх боломжтой юм. Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат "Хөл хорио тогтоосон энэ үед тухайн сургуулийн удирдлагууд ЭЕШ өгөх хүүхдүүдэд бүртгэлтэй холбоотой мэдээллийг онлайнаар мэдээ, мэдээлэл өгөх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй" гэдгийг онцлов.
Мөн "Шалгуулагчид өөрсдөө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас мэдээлэл авах боломж нээлттэй. Шалгуулагчид ЭЕШ-даа бүртгүүлснээс хойш тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаж Боловсролын үнэлгээний төвийн сайтаас шалгалтын байр, суудлын хуваариа хэвлэж авч болно.
Бид Элсэлтийн ерөнхий шалгалтыг урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 12-15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин зургаадугаар сарын 19-нөөс батламж хуудсыг 2-3 хоногт багтаан тарааж дуусах ажиллагааг зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуульд суралцаж буй сурагчид онлайнаар бүртгүүлэхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхдийн бэрхшээлд тохируулсан сургалтын орчин тоног төхөөрөмжийг тусгайлан бэлдсэн анги танхимд шалгалт өгөх боломжоо бүрдүүлнэ" гэсэн юм.