С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цэргийн бүртгэлээс хоцорсон иргэдийг ирэх сарын 5-15-нд бүртгэнэ
Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрүүдийг дуустал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа.
Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.
Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1,605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.
Цэргийн бүртгэл:
Баянгол дүүрэг- 91.8 хувь
Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
Хан-Уул дүүрэг- 94.6хувь
Налайх дүүрэг- 95.9 хувь
Багануур дүүрэг- 97.6 хувь
Багахангай дүүрэг- 98.3 хувь
Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.
Халдварт өвчин гарч хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 5-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцоллоо.