Утаа шүүгчээ ажиллуулаагүй “ММК” ХХК-д зөрчлийн арга хэмжээ тооцов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2020 оны хоёрдугаар сарын 3-ны /06 тоот “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийгдэж байна.


Тус удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ММК” ХХК-ийн хүнд даацын авто машины худалдаа, засвар үйлчилгээнээс байгаль орчинд нөлөөлөх байдалд шалгалт хийж, усан халаалтын зуухны утаа шүүгчийг ажиллуулаагүй зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийг 0153410 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.

Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.