С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Улаан: Өдөрт хэрэглэх махны 80 хувийг нөөцийн махаар хангах боломж бүрдсэн
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнөөдөр дэлхий дахинд эмзэг нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндсэн дээр үнийн хөөрөгдөл бий болохоос сэргийлэх чиглэлээр Монгол Улсын хүнсий аюулгүй байдлын зөвлөл, ҮАБЗ, УОК, Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байна. ХХААХҮЯам хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн байдлыг хяналтандаа авч, хангамжийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн түвшин ямар байгааг танилцуулъя:
12 мянган тонн махыг төв, суурин газрын хүн амын хаврын хэрэгцээнд зориулан бэлтгэлээ. 15 ААН-д есөн мянган тонн мах байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын баталсан журмын дагуу экспортонд мах махан бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэр аж ахуйн газрууд дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд 38 ААН-үүдэд 2,5 мянган тонн мах бэлтгэгдсэн байна. Мөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан гурван аж ахуйн нэгж өөрийнхөө хөрөнгөөр 670 тонн мах бэлдсэн. Нийт 12 мянган тонн махны нөөцтэй байна. Өмнө жилтэй харьцуулахад үндсэндээ гурав дахин нэмэгдсэн хэмжээ байгаа.
Гуравдугаар сараас эхлээд зургаадугаар сарыг дуустал сар тутам 3000 тонн мах нийлүүлнэ. Өдөр тутам 100 тонн мах нийлүүлнэ гэсэн үг. Улаанбаатар хотын өдрийн хэрэгцээг тооцоход 100-120 тонн мах хэрэглэх тооцоо гарсан. Өдөрт хэрэглэх махны 80 хувийг нөөцийн махаар хангах боломж бүрдсэн байна” гэлээ.