Модон ээмэг бүтээгч зураач Т.Вангарма

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж, брэнд бүтээсэн бүсгүйчүүдийг онцолдог  “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ зураач Т.Вангармааг урьсан юм.


Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсч бүтээлээ туурвиж явна. Багын дуу цөөтэй даруухан охин зураг зурах сонирхолтой байсан гэдэг. “Би аливаа зүйлийг их ажиглаж, өнгө дүрсийг эвлүүлдэг хүүхэд байсан. Гэгээлэг тод өнгөнд дуртай. Коллежид суралцаж байхдаа анхны бүтээлээрээ уралдаанд оролцож, хоёрдугаар байранд орж бөөн баяр болсон. Тухайн мөч хүссэн зүйлээ хийх, мөрөөдлийн минь эхлэл  болсон гэж хэлж болно” гэлээ. Т.Вангарма сурагч байхдаа ирээдүйд суралцах мэргэжлээ сэтгэлдээ сонгочихсон байсан гэдэг. Зураач, онгоцны үйлчлэгч, жүжигчин мэргэжлийн аль нэгийг нь заавал эзэмшиж, суралцана гэсэн хүсэл тээсэн нь өнөөдөр биелжээ.No description available.

Уран зураг бол урлагийн төгс төгөлдөр дахин давтагдашгүй бүтээл юм. Навчис шаргалтсан намрын намуухан орой зураач л олон өнгийн бэхээр оршил зурж, орчлонгийн түмэн дүрсийг цагаан цаасан дээр буулгаж чаддаг. Сэтгэлгээний уран гайхамшгийг бүтээл болгож, хорвоо ертөнцийг зургаар илэрхийлждэг ховорхон заяатай хүмүүс бол зураачид билээ. Урландаа бүтээл туурвихдаа жаргалтай байдаг зураач бүсгүй Т.Вангарма мэргэжлийн маань онцлог тэсвэр тэвчээрчийг их шаардана гэсэн юм. Мэргэжлээрээ ажиллаж, дугуйланд багшилж байхдаа  анхныхаа үрийг өлгийдөж авчээ.  Хорвоогийн хамгийн жаргалтай ажлыг хийж, хэсэг хугацаанд гэртээ байхдаа модоор ээмэг, зүүлт хийх санаа олсон аж.

No description available.

Эмэгтэйчүүдэд зориулсан эко бүтээл туурвиж эхэлсэн түүний анхны худалдан авагчид нь найзууд байсан гэдэг. “Анх 10 ширхэгийг хийж, найзууддаа танилцуулсан. Найзууд маань намайг их дэмжиж, худалдан авалт хийсэн нь эргэлтийн хөрөнгөтэй болгосон. Анх бол 100 гаруй мянган төгрөгөөр бичил бизнесээ эхлүүлж байлаа. Одоогоор монгол үндэсний болон чөлөөт гэсэн хоёр төрлөөр хийж байна” гэв. Модон дээр зураг зурж, ээмэг зүүлт бүтээх нь их ажиллагаатай байдаг аж.  Монголдоо шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж буй Т.Вангарма цаашид брэндээ өргөжүүлж, зураг зурах сонирхолтой хүүхдүүдэд зориулж дугуйлан хичээллүүлэх туйлын зорилготой.

 No description available.

 

 No description available.No description available.