Хөөрхөн үрс хөхүүл эхчүүдийн “NAMU” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ “NAMU” брэндийг үүсгэн байгуулагч Б.Заяаг  урьсан юм.


Тэрбээр Япон улсад  барилгын зураг төслийн дизайнераар төгсч “Kitchen all” компанид мэргэжлээрээ ажиллаж байжээ. Хүүгээ гаргаснаас хойш 10 жилийн дараа хонгорхон охин үр нь хорвоод мэндэлсэн. “Жирэмсэн гэдгээ мэдээд 2-3 жил гэртээ хүүхдүүдээ харж, асрахын хажуугаар юу хийх боломжтойг бодож, судалсан. Амралтынхаа мөнгөөр оёдол эсгүүрийн анхан шатны сургалтад суусан. Хань минь оёдлын машин  авч өгсөн. 2018 онд охиноо зургаан сартай байхад хүүхдийн уутан боди хийж эхэлсэн ” гэв.

Гэртээ байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд сурсан мэдлэгээ тэлж, хувцас оёж эхэлсэн нь “NAMU” брэндийг үүсгэн байгуулах эхлэл байжээ. Энхрий охиныхоо нэрээр нэрийдэж, ээж хүүхдийн хэрэгцээт хувцсыг өнгө загварын сонголттой урлаад өдгөө хоёр жил гаруй болсон байна. Хүн бүхний харах өнцөг өөр. Ямар төрлийн хувцас хийж, борлуулах вэ гэдэг нь чухал. “Хургахан” нэртэй өмсөхөд эвтэйхэн өхөөрдөм загвартай малгай ороолтны хослол хийж, брэндийнхээ пэйж хуудаст нийтэлсэн нь олон захиалга авч, ээжүүдээс эерэг үнэлгээ авсан гэдэг.

No description available.

Намууган охиныг нас нэмэх тусам хийх хувцасны загвар өөрчлөгдөнө. Учир нь Б.Заяа хүүхдийнхээ насанд тохирохуйц мишок, өмд цамцны хослол, малгай ороолт, даашинз, халаад, пальто зэрэг хувцсыг хийдэг болжээ. “Хүн бүхэн өөртөө таалагдсан зүйлээ хийнэ. Миний  хувьд загварлаг, үнэ боломжийн, чанартай хувцас оёхыг эрхэмлэдэг. Ээжүүдийн хэрэгцээнд тохируулж, ихэр хүүхэдтэй бол нэгийн үнээр хоёр багц мөн хөхүүл ээжүүдийн цамцыг нэг  удаа 50 хувийн хямдралтай үнээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

“NAMU” брэнд хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан хувцас урладгаараа онцлогтой.  Зах, худалдааны төвүүдээр  энэ төрлийн хувцас хомс байдаг. Тиймээс зориулалтын хувцас оёж, онлайноор захиалга авч, хүргэлтийн үйлчилгээгээр цаг алдалгүй захиалагчдаа өгдөг. Энэ нь ч ээжүүдийн сэтгэлд ихэд нийцдэг аж. “Хөхүүл ээжүүдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн  эрэлт хэрэгцээтэй хувцас хийхийг зорьдог. Анх саарал цамц оёод  зургийн пэйж хуудастай оруултал  олон эмэгтэй захиалга өгсөн. Одоо өнгө загварын өргөн сонголттой цамц, даашинз, хослол, водволк зэргийг худалдаанд гаргаж байна. Хүүхдээ хөхүүлдэг ээжүүдийн хувьд подволк мөн нуруугаа хаах цамц заавал өмсөнө. Зуны халуунд бүр хэцүү санагддаг. Энэ асуудлыг шийдэхийг л зорьсон. Энгийн хуцвастай харьцуулахад ажиллагаа харьцангуй их байдаг. Нас насны ээжүүдэд зориулж, сонголттой урладаг.  Цаашид ч өөр олон загвар гаргахаар төлөвлөж байна” гэв.

No description available.

Хаана ч явсан хүүхдээ хөхүүлэх боломжийг бүрдүүлж чадсан учир хэрэглэгчдээс урмын үгийг үргэлж сонсоно. Өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилжих зорилт тавин ажиллаж байгаа Б.Заяа загвараа гаргаж, эсгэж, оёх, захиалга авч хүргэлт хийх ажлыг өөрөө хариуцдаг. Хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд хэрэглэгчдийнхээ захиалгыг хүргэхээр түгжрэл дунд өдрийг өнгөрөөдөг үе ч байж. Гэрийнхээ нэг өрөөг урлан болгон тохижуулж ажлынхаа гарааг эхэлсэн тэрбээр өнөөдөр ажлын байр түрээслэж, ажилтантай болтлоо өргөжжээ.

Хувцас загварын салбар хөгжихийн хэрээр материалын олдоц сайширсаар байгаа. “NAMU” брэнд солонгос сайн чанартай материалыг сонгодог байна. Харин туслах материалаа урд хөршөөс захиалж авдаг. Зах зээлийн үнэлгээг судалж биш, өртөг дээрээ суурилж үнээ гаргадаг. Энгийн, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн чанартай боломжийн үнэтэй байх ёстой гэж боддог гэв. 

Б.Заяа хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хариуцлагатай хандах нь бизнес өргөжин тэлэхийн зарчим  гэдгийг онцолж байсан юм. Эхийн хайрыг шингээж энхрий үрс, хөхүүл ээжүүдэд зориулан хувцас урладаг уран гартай урлахуйн авьяастай бүсгүйн урланд ийн зочиллоо.

                                                                                            С.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.