Дөрөвхөн хувийн үнэ цэнэ 2.6 их наяд юм бол Төрийн эзэмшлийнх хэд болох вэ?
Наадмаар ес хоног амрахаар шийдвэрлэжээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан. Тэгвэл энэ жил долдугаар сарын 16-ны Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ.
“Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.







