Ц.Бямбажав 106 тамирчнаас 55 дугаар байрт шалгарлаа

“Токио-2020” зуны олимпын марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаан өглөө 05 цагт Улаанбаатарын цагаар 06.00 цагт эхэлж, Кенийн тамирчин Е.Кипчоге 2:08:38 цагийн үзүүлэлтээр олимпын аварга болов. Мөнгөн медалийг Нидерланд улсын тамирчин А.Нагеейэ, хүрэл медалийг Бельгийн тамирчин Б.Абди нар хүртлээ.

Харин Монголын марафонч, Увс аймгийн Өлгий сумын харьяат, Зэвсэгт хүчний 337-р анги, “Алдар” Спорт хороо, шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Бямбажав 106 тамирчнаас 55 дугаар байрт шалгарч, бариандаа амжилттай орсон юм. Марафон гүйлтийн замаас 29 тамирчин замаасаа гарчээ. Үүнд тав дахь олимпын наадамдаа өрсөлдөж буй Монголын марафонч, гавьяат тамирчин Б.Сэр-Од замаасаа гарсан байна.