НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Налайх-Чойрын уулзварын авто замын хөдөлгөөнийг нээлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Налайх Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байна.