Баян-Өлгийд 516 халдвар бүртгэгдэж, Улаанбаатарыг давлаа

24 цагийн хугацаанд шинээр илэрсэн "Ковид-19"-ийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мэдээллийн хүрээнд Баян-Өлгий аймагт сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварын тоо Улаанбаатарыг давжээ.

Халдварын тохиолдол нийслэлд 478 бүртгэгдсэн бол Баян-Өлгийд 516 бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт халдварын тоо 3,606 болжээ. Энэ тоо нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын хамгийн өндөр тоо юм. Өнөөдрийг хүртлэх хугацаанд хамгийн олон өвчлөл бүртгэгдээд буй Дархан-Уул аймагт шинээр 44 тохиолдол бүртгэгдсэнээр тус аймаг дахь нийт халдварын тоо 5,740 болсон байна. Харин Говь-Сүмбэр, Ховд аймгуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.