НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
38.5 сая төгрөгөөр худалдсан Дархан аваргын дээлийг гардуулан өгчээ
“Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ. Улмаар 38.5 сая төгрөг хүрсэн түүний дээлийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.000 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг өнөөдөр Соёлын яаман дээр гардуулан өглөө" гэсэн байна.