Орон нутагт 1118 халдварын тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19"-ийн цар тахалтай холбогдуулж хийсэн цаг үеийн ээлжит мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 2184 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 294,375 болж нэмэгдлээ.

Үүнд: 

  • 1066 нь нийслэл хотод,
  • 1118 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин 6,933 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.

Харамсалтай нь, цар тахлын халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас баржээ. Ингэснээр халдварын хүндрэлээр нийтдээ 1133 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,687 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67,162 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-11,892
  • Хүндэвтэр- 7,289
  • Хүнд-2,100
  • Маш хүнд-406 хүн байна.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг албаныхан анхааруулж байгаа тул амны хаалтаа тогтмол зүүж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.