НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Бүтээлч ахмад багш нарыг шалгарууллаа
Багш нарын баярыг тохиолдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Бүтээлч ахмад багш”, “Тэргүүний холбоо зөвлөл”-д шагнал гардууллаа. Нийт 30 гаруй мянган ахмад багш бий. Ахмад багш нарын хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсрол хичээлийн хоцрогдлыг арилгахад чухал үүрэгтэй. Ахмад багш нарыг тэтгэвэрт гарсан гэж харахаас илүүтэй зөвлөх багш нар гэж ойлгодог гэдгээ БШУ-ы сайд хэлсэн юм.
“БҮТЭЭЛЧ АХМАД БАГШ”
1-р байрт:
- Дорноговь аймгийн МСҮТ-ийн ахмад багш С.Нарантуяа
2-р байрт:
- Баянхонгор аймгийн ахмадын хорооны дарга, ахмад багш Ж.Энхбаяр
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 74 дүгээр сургуулийн ахмад багш Ж.Жаргалсайхан
- Хан-Уул дүүргийн ахмад багш Д.Адъяажав
3-р байрт:
- Дорнод аймгийн ПТК-ийн ахмад багш Б.Мөнхцэцэг
- Өвөрхангай аймгийн Баянгол сумын ахмад багш С.Энхээ
- Чингэлтэй дүүргийн ахмад багш Г.Батбаяр
Тусгай байрт:
- Баянгол дүүргийн ахмад багш Л.Эрдэнэчимэг
- Багануур дүүргийн ахмад багш Долгоржавын Оюундолгор нарыг тус тус шагналаа.
“Тэргүүний холбоо, зөвлөл”-өөр Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай аймаг, Сүхбаатар дүүргийн Ахмад багш нарын зөвлөл, холбоод шалгарсан юм.
"Боловсрол-100" эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан БШУЯ, Монголын Ахмад багш нарын холбоо хамтран “Боловсрол-100” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Энэ үеэр орчин үеийн Монголын боловсрол судлалын шинэ дэг, сургууль, үүсэл хөгжил, боловсрол, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн тухай, 100 жилийн хугацаанд боловсролын яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэлүүдийг тавилаа.
Боловсролын сайд асан А.Цанжид илтгэлдээ хөгжлийн бүхий л үе шатанд Боловсролын яам боловсролын бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэж ирсэн нь боловсролын салбарын хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг онцлов.