У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Б.Ууганбаяр генералын яаралтай арга хэмжээ
Коронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.
Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг онцоллоо. УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 24 баг, суурин 50 цэг ажиллана. Цэгүүдэд 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4,328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та 09:00-17:00 цагт өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.