Aлтан аргамжийн НЭРИЙН ХУУДАС-3

Ойлголтын зөрүү

Улаанбаатарчууд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавилаа, өнгөрсөн наймдугаар сард. Дөрвөн жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй. Алдаж болохгүй боломж. Хамгийн чадал чансаатай, богино хугацаанд барих чадвартай компанийг сонгох хэрэгтэй. Компакт гэрээний хүрээнд үйлдвэрийн бүтээн байгуулалтад Монголын хэд хэдэн компани оролцож байна. Үндэсний компаниудаас илүү олныг оролцуулж, Монгол инженер, техникийн ажилтан, ажилчдыг олноор сургах, Монголын ноу-хау бий болгох, дотоодоос түүхий эд, материал авахуулахыг зорино. Урт хугацаанд үр ашгаа хүртээх бүтээн байгуулалт гэдэг алхам, үйлдэл бүрээ маш сайн бодож, төлөвлөж, тооцоолж байж бодит ажил болдог. Монголчууд, Улаанбаатарчууд усны гачигдалтай шууд тулаагүй ч хэдхэн жилийн дараа хомсдолд орж картаар авах нөхцөл байдал үүсэх вий гэдэг айдас болгоомжлол бий. 2023-2028 оны хооронд усны дарамт үүсч болзошгүй судалгаа бий. Бодоод үз дээ, усыг картаар авах талаар. Ус хязгаарлалтад шилжинэ. Усыг хязгаарлана гэдэг хувь хүн болон эдийн засаг талаасаа асар их зүйлд нөлөөлнө. Аливаа улсын эдийн засгийн оршин тогтнох үндэс нь ус. Усгүй бол хөгжил дэвшлийн тухай яриад ч утгагүй.

Олон нийтийн зүгээс Содонтогосын удирдаж байгаа төслийн хүрээнд барих хоёр үйлдвэрийг хооронд нь хольж хутгах, ойлголтын зөрүү гарах нь бий. Хоёр тусдаа, хоёр өөр үйлдвэр. Саяхан шавыг нь тавьдаг Сонгинохайрхан уулын бэлд барих үйлдвэр Ус гүн цэвэршүүлнэ. Үйлдвэрээс гарах ус нь шууд ундны буюу ахуйн зориулалтаар ашиглана. Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын гүний усыг авна. Усаа үйлдвэртээ татаж авчраад гүн цэвэршүүлээд УСУГ-ын төв шугамд холбоно. Хөшигтийн хөндий, Майдар, Эко Аэро сити зэрэг ирээдүйд байгуулах хотуудын хэрэглээг хангана. Улаанбаатар хот ундны усны гачигдалгүй болно. Наанадаж ойрын 50 жилдээ, цаанадаа 100 жил уух устайгаа л байна.

May be an image of 1 person, standing and office

Доржсүрэн гэж оюун ухааны сор болсон усны инженер байна. Тэр хүнд Содонтогос нэг зүйлийг сануулж, амыг нь авсан гэнэ лээ. Юу гэхээр үйлдвэрээс гарсан анхны усыг “Та ууна шүү” гэжээ. “Тэгнэ ээ л” гэж. 

Нөгөө үйлдвэр нь дахин боловсруулах үйлдвэр. Анхныхаасаа тэс ондоо. 

Төв цэвэрлэх байгууламж руу бид хамаг бохироо хийдэг. Уг нь ахуйн чанартай бохирдлыг нийлүүлэх ёстой. Мэргэжлийн хэллэгээр ахуйн хэрэглээнээс гарч байгааг нь саарал ус гэдэг. Зөвхөн түүнийг нийлүүлэх ёстой атал Харгиа цэвэрлэх байгууламжаас арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, мөн хүнсний, хөнгөн зэрэг бас бусад үйлдвэрээс хаягдал усаа нийлүүлнэ. Түүнийг Төв цэвэрлэх байгууламж дийлэхээ больчихсон. Цэвэрлэсэн болоод гаргасан бор, ногоон шар ус нь Туул гол шууд гарна.

Дэргэдээ цэвэрлэх байгууламжтай болох шаардлага

Угтаа бол нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгд хэрэглэсэн усныхаа чанарыг хянаж, зохих стандартыг хангах ёстой. Хангаж чадахгүй бол дэргэдээ цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай. Ямар ч байсан иргэний болон компанийг хариуцлагыг хангаж хаягдал усны MNS 6561:2015 гэсэн стандартыг барьж эхэлбэл Төв цэвэрлэх байгууламж усаа MNS 4943-2015 стандартыг хангаж байгальд хаяна. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг бүтээн байгуулж байна. Хүчин чадал нь өдөртөө 250 мянган куб метр хаягдал ус авч цэвэрлэнэ. Түүнээс гарч байгаа уснаас 50 мянган куб метрийг Ус дахин боловсруулах үйлдвэр авна. Үлдэж байгаа 200 мянга нь Туул гол руу урсана. Тэгж байж голын тэжээмжийг дэмжинэ. Гадаргуун болон газрын доорх усны харилцан балансыг хангана. Гадаргууны болон гүний усны балансыг тэтгэх хэрэг. 50 мянган метр куб усыг аваад дахин боловсруулаад ДЦС-3, ДЦС-4-т цамхгаа хөргөхөд зориулж нийлүүлнэ. Цамхгаа хөргөхөд өдгөө газрын гүний буюу цэвэр усыг ашиглаж байна. Түүнийг хэмнэнэ. Жилдээ 15-18 сая куб метр газрын гүний цэвэр усыг орлуулах юм. 

Эдгээр үйлдвэрийг хэн авч явах юм, Ус сувгийн удирдах газар. Тэгэхийн тулд эхний ээлжид энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн алдагдлыг бууруулах ёстой. Өдгөө литр усыг гэр хорооллын хэрэглэгчдэд нэг төгрөгөөр зардаг. Есөн төгрөгийн зарлагатай. Болж өгвөл түүнийг бууруулах учиртай. Ус түгээх машин, түгээгч зэргээр зардал нэмэгдэнэ. Ус сувгийн өрийг тэглүүлж, үйл ажиллагааны зардлыг буулгана. Төслийн хүрээнд 186 ухаалаг ус түгээх байртай буюу ухаалаг худагтай болно. 

Оройн 18.00 цагт хаалгаа барих бус 24.00 цагийн хугацаанд нийлүүлнэ. Хажуугаар нь усны бохирдлыг хянах лабораторийг байгуулна. Зөөлөн дэд бүтцийг бий болгохыг тулд усны соёлыг нэвтрүүлнэ. Бохирдол гэдэг нь хөгжлийн том саад гэдгийг ойлгуулна. Эдийн засгийн өртөгтэй гэдгийг ойлгодог болно. Буруу дадал хэвшлийг өөрчлөх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх хоёр хөтөлбөрийн чанартай төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж байна. Нэг нь тарифаараа зардлаа нөхөх, нөгөөх нь аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах. 

Засгийн газартайгаа асар ойрхон ажиллах хэрэгтэй. Төр, засгийн зүгээс дэмжинэ. Зөвхөн ганцхан нам бүх шатандаа Засгийн эрх барьж буйгаас шалтгаалах асуудал биш. АН-ын, МАН-ын үед ч боловсруулагдаад иржээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үеэс эхэлж, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэргээр үргэлжилж байна. Тэдгээрийн танхимын ялангуяа Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, Эрчим хүчний яам, Ус сувгийн удирдах газар голлох нөлөөтэй. Ойлголцол чухал. Жишээ нь, Б.Мөнхбаатар, Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил тэргүүтэй үе үеийн сайд нарт талархах нь зүйн хэрэг. 

Төслийн багийнхан ажлынхаа ард гарахын тулд бүх ур чадвараа ашиглаж байна. Магадгүй Содонтогос үүнийг хийх гэж зориулагдсан байж мэднэ. Төрийн хувийн хэвшилд олон жил явлаа. Том бартаа гарчихдаггүй л юм бол төслөө дуусгах нь түүний зорилго. Ойрын 5-10 жилд биш, 40-50 жилийн дараа энэ хөндийд амьдрах залуус усны гачигдалгүй байх нь чухал. Хамгийн гол нь асар өндөр эрсдэлийн мэдрэмжтэй байх ёстой. Түүнийгээ урьдчилж харах ёстой. Хоногоор, сараар, жилээр. Эрсдэлийг холоос харж удирдах чадвар хэрэгтэй.

Сэтгэлгүй байж болохгүй

Хүнд чадвар дутаж болох ч сэтгэлгүй байж болохгүй. Хуурч, мэхэлж болохгүй. Чин сэтгэл, итгэлээ зориулах ёстой. Эрсдэлийн өндөр мэдрэмжтэй байна гэдэг нь өөрөө асар том хариуцлага үүрч байгаа хэлбэр. Түүний удирдан чиглүүлж байгаа төслийн баг итгэж болох залуус. Дан залуучууд гэвэл үгүй. Төрийн аудитын байгууллагад тасралтгүй 15 жил ажилласан Батбаяр гээд мундаг хүн байна. Хуулийн газрын захирал Баяраа гэхэд олон улсын төвшний мэдлэгтэй. Хуульч хүн ямар байх ёстой гэдгийг үлгэрлэдэг хүн. 

Харахад даруухан ч худалдан авах, санхүүг нь хариуцдаг час хийсэн хоёр эмэгтэй бий. Ажилдаа асар нарийн нямбай, яс. Дүрэм журмаа баримталдаг хариуцлагатай хүмүүс. Хамгийн гол нь энэ төслийн эд эс болсон ажилтан бүр ажилдаа дуртай, бас хайртай. Арын хаалга, ялгаварлан гадуурхалт, дабл стандарт энэ байгууллагад үгүй.

Tweets with replies by Narantuya Battur (@NarSun89) / Twitter

Гэрэлтэй, нартай, гэгээлэг, баяр баясгалан бүхэн энд ноёлно. Хүндрэл, бэрхшээл гарах бүрд тэр бүгдийг хамтаараа, нийтээрээ шийднэ. 

Өдгөө тус хамт олон 43 хүнтэй. Ирэх хавраас инженерийнхээ багийн тоог нэмэхээр төлөвлөжээ. 10 гаруй орон тоо. Нийтдээ 50 гаруй хүн Улаанбаатарын ундны усны хэрэгцээг баталгаатай болгоход зүтгэх нь. Аливаа юмыг тооцоо, судалгаа, бодитой, үр дүнтэй ярих нь инженер хүний торгон мэдрэмж. Монголын шинэ үеийн инженерүүд хаана ажиллаж байна, Мянганы сорилтын санд эрдэм оюунаа зориулж байна. Содонтогос захирал ч ажилтнууддаа өндөр шаардлага тавина. 

Гишгэх гэж байгаа замаа хардаг шиг эргээд гаргасан мөрөө хараарай. Бидний ард муу муухай юм үлдэх ёсгүй. Энэ бол Содонтогос захирлын залуу үедээ захиж, өвлүүлдэг зарчим. Эко, бас ёс зүйтэй мөрийг үлдээх учиртай. Бага залууд аав нь захидаг байлаа. “Хүн ядарч байна гэж бодож байвал ядраад л байна. Зовж байна гэж бодвол яг л тэгнэ. Үгүй ээ, би ядраагүй, энэ бол түр зуурын асуудал. Урагшаагаа бадрангуй явна гэвэл бадрангуй л явна. Ажил, амьдрал дээр ч яг адил” гэж.

Монголын Мянганы сорилтын сан @MCAMongolia2 Timeline, The Visualized  Twitter (Analytics)

Залуугаасаа өөртөө өндөр шаардлага тавьдаг байсан шигээ залуу үедээ түүнийгээ дадуулахыг зорино. 200 хувийн шаардлага тавихад ядаж 100-д нь хүрнэ. Адаглаад 100 хувийн шаардлага тавихад 75-д хүрч л таарна. Хоёр жилийн дараа 100 болно. Ажилд анх орохдоо англиар хайш яйш ярьдаг байсан бол өдгөө бодож ярина. Үгээ цэгнэнэ, хаана цэг таслал тавих, догол мөр авах, хэрхэн найруулахаа мэднэ. Англи, Монгол хос материал гаргадаг боловсон хүчин болж төлөвшиж байна. Зөвхөн захидал, албан бичиг бус инженерингийн төвшний. Тендерээс эхлээд бүх яриа хэлэлцээ, бүх бичиг баримтаа Монгол залуус өөрсдөө боловсруулж байна. Цагийн зөрүү гэдэг шиг хөгжлийн зөрүү бий. Хөгжлийн зөрүүг нь богиносгох, түүнийгээ зөв ойлгуулах нь чухал. Америкууд уулын орой дээр гарчхаад бидэн рүү харж байна гэсэн үг. Тийш гарахад ямар зовлон учирдгийг өнөө үеийнхэн нь тэр бүр ойлгохгүй. Монголчууд уул руугаа мацаж байгаа учраас олон арван саад бэрхшээлтэй нүүр тулна. Түүнийгээ ойлгуулна. Ойлголцол байхад итгэлцэл үүснэ. Итгэлцэх бий бол ажил бүтнэ.

Үргэлжлэл бий.

С.Гандөл