У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Л.Эрдэнэчулуун: "СОБТ Трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцална
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр ""Зайсан хилл"-д Камертон хамтлагийн тогтолт зохион байгуулахтай холбогдуулж шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн. Ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Үйлчлүүлэгчдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөтөлдөггүй. Хоёрдугаар тундаа хамрагдаагүй, хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөөгүй. Тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй. Талбайн багтаамж нь 50 хувиас хэтэрсэн байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдаа хамруулаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгээгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн. Зөрчлийн хэрэг үүсгэж, торгуулийн арга хэмжээ авсан. Тоглолтод оролцсон хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай. "СОБТ Трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцална" гэлээ.