У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Тоглолт зохион байгуулсан "СОБТ Трейд"-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
"Камертон" хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан "Зайсан хилл" цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай" хэмээн мэдэгджээ.
"“Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид "Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа. Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон" гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдээд байсан юм.