У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Шивээхүрэн боомтоор өдөрт гаргах машины тоог 40-өөр нэмэгдүүлнэ
Хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхээ боомтын захиргаатай харилцан ажилласаны үр дүнд улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авах талаар харилцан тохиролцжээ.
Ийнхүү Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ оны аравдугаар сарын 16-ны өдрөөс 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Цаашид хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өсгөх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцох юм.