У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Хоногт 2,153 иргэн "Ковид-19" вирусийн халдвар авчээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,147 нь Улаанбаатар хотод, 1,006 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,518 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал, хөнгөн 9,241, хүндэвтэр 6,920, хүнд 2,197, маш хүнд 359 хүн байна.