У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэнийг томилох нь хараахан тодорхой болоогүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг.
Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн тэрбээр 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014- 2016 онд ЦЕГ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм. Улмаар энэ оны хоёрдугаар сараас Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон байдаг.