У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Сурагчдын урласан “Миний эх орон Монгол” бүтээл
Орхон аймгийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш Ч.Одонцэцэг өнгөрсөн жил 12 дугаар анги төгсгөжээ. Үргэлж шинийг санаачилж, сурагчдадаа үлгэр дуурайлал болж, хийж бүтээх хүслээр хөглөдөг тэрбээр эсгий, шагай, элдсэн арьс, мод, чулуугаар “Миний эх орон Монгол”нэртэй газрын зураг, ахуй соёлыг бэлгэдсэн самбар хийлгэсэн байна. Сурагчдын хийсэн бүтээлийг нутгийн удирдлагууд худалдан авч Ёс заншлын өргөөндөө байрлуулсан нь өнөөг хүртэл хадгалаастай байгааг онцолж байлаа. Ч.Одонцэцэг “11 дүгээр ангид суралцах жил нь хамт олноороо нэгдэж бүтээл урласан. Сурагчид маань одоо оюутан болсон. Манай сургуулийн тухайд бүтээл хийж, гарааны бизнес өдөрлөгөөр худалдаалдаг. Зурсан зураг, наамал,түлхүүрийн оосор зэргийг зарж байсан. Аливаа тэмцээнд уралдаанд ангийнхаа бүх сурагчдыг оролцуулдаг. Ингэх нь маш чухал. Хийж, хэрэгжүүлэх ажлынхаа санааг ангиараа ярилцаж, гаргана” гэв.
Монгол ахуйгаа суртачлан таниулах зорилгоор хийсэн самбарт малын арьс шир, үс ноос, эсгий, шагай байгаль эхийн бүтээл мод, чулууг ашигласан байна. Үндэсний босоо бичгийг ашигласан бүтээлийг долоо хоногийн турш хийсэн аж.