12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-26-нд Грек улсад боллоо.

Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсоноос 12 настай Н.Содбилэгт хүү мөнгөн медаль хүртжээ. Н.Содбилэгт 1,700 хүртэлх ангилалд өрсөлдөж, есөн өргөөс 8.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Түүнийг их мастер С.Билгүүн дасгалжуулжээ.

Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан өрсөлдсөн юм.