У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Р.Чингис ажлаа хүлээлгэж өглөө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав.
Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Тэргүүлэгчид Засаг даргын орлогч асан Р.Чингисийн дараагийн ажилд нь амжилт хүсэв.