У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Т.Баярхүү: Иргэдийн 50 хувь III тундаа хамрагдвал зарим хязгаарлалтыг цуцална
Хүн амын зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал цаашид үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг цуцлахаар болсноо Засгийн газраас зарласан. Мөн ирэх сарын 11-нээс соёл, спорт, урлагийн арга хэмжээг нээх чиглэлийг өгөөд байгаа юм.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг өөрчлөхөөр боллоо. Одоо мөрдөж буй журам улаан, улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн төрлийн зэрэглэлтэй. Халдвар анх гарч байхад баталсан учраас вакцинжуулалт, нийгэм эдийн засгийн байдалтай холбож зохицуулахаар боллоо.
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь III тундаа хамрагдвал зарим хязгаарлалтыг цуцална. ААН-үүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй явуулах боломж, бололцоогоор хангаж өгч байгаа юм. Арваннэгдүгээр сарын 11-ээс урлаг, соёл, спортын үйл ажиллагааг нээхээр болсон. Улбар шар төвшинд байгаа ч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлийг барьж байна. Урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулахдаа харьяа Засаг даргын Тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулна. Гэрээг зөрчиж, халдвар тархах нөхцөл бүрдсэн байвал цуцлах болно” гэв.