У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Д.Загджав: Иргэн Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Хүний эрхийн асуудал хариуцсан бүтэц байна уу? Эсвэл мэргэжилтэн, дарга нь давхар хариуцдаг уу? 2021 оноос хойш хүний эрхийн зөрчил гарсан уу? 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын асуудал хүнд байна. Хүний амь нас хохирвол хатуу хариуцлага тооцно шүү. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон. Тэр хүн аль намыг дэмждэг, дэмждэггүй байх нь хамаагүй. Эрхийг нь зөрчиж болохгүй. Энэ хүнд ямар тусламж үзүүлж байна вэ? Өлсгөлөнг зогсоох талаар арга хэмжээ авч байна уу? ШШГЕГ-т олон асуудал байна" гэв.
Түүний асуултад ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь бүх боломжийг эрэлхийлж байна. 24 цагийн турш камераар хянадаг. Тэнд хоригдож байгаа хүмүүст сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд тулж ажилладаг. Иргэн Э.Одбаярын тухайд 17 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн. Даралт нь 170, зүрхний цохилт нь 95, 10 орчим кг хассан. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь уулзсан. Өөрөө өлсгөлөнгөө зогсоохгүй байна" гэлээ.