Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн зургаан цахим системд шилжүүлжээ

Эрүүл мэндийн хөгжлийн төв  2021-2024 оны хооронд “Нэг бодлого Нэгдсэн зохицуулалт”  гэсэн стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ стратегийг хэрэгжүүлэх хугацаанд 2021 онд Төрийн уламжлалт үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг бодлогын хүрээнд зохион байгуулж 6 програмыг хөгжүүлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүнд Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем, ЕRP систем, төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ,Н-info програмын веб хувилбар, Tableau програм хангамж, Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ системийг нэвтрүүлэн ажиллаж байна.