У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Дөрвөн бөхөөс допинг илэрчээ
Өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс, өөрийн саналаар өгсөн нийт 18 шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна. Тодруулбал, дөрвөн бөхөөс хориотой эмийн бодис илэрчээ. Эдгээр бөх 14 хоногийн хугацаанд шинжилгээний В сорьцоо өгөх боломжтой. Өгөөгүй тохиолдолд шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм. Үүний дараа допинг илэрсэн бөхийн нэрийг албан ёсоор зарлана гэдгийг Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэллээ.
Тэрбээр "В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргавал БНСУ руу хандана. Тэнд нь В сорьц нь байгаа. Тухайн байгууллага ямар хугацаанд хариу өгөхөө шийднэ. Хариуцлагын хувьд явцын болон баяр наадамд допинг хэрэглэсэн бөхчүүдэд тооцно. Дөрвөн жилийн хугацаатайгаар шийтгэл ногдуулна" гэв.