У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
1636 хүнээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1636 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барсан онцолсон юм.
Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Франц, Англи, Испани зэрэг улс нийт хүн амын 68-69 хувийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан. Эдгээр улсад нас баралтын хувь бага байна. Нийт хүн амынхаа 20 гаруй хувийг хоёрдугаар тунд хамруулсан зарим улс нас баралт өндөр буюу 4.5 хувьтай байна. Эндээс вакцины үр дүнг харж болно. ОХУ хүн амныхаа 32 хувийг дархлаажуулалтад хамруулсан байна. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос халдварын тархалт эрс нэмэгдсэнийг мэдээлсэн. БНХАУ-ын 11 мужид дэгдэлт гарсныг зарлалаа.
Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 67 хувийг дархлаажуулалтын хоёр тунд хамруулсан. Вакцин үр дүнтэй байгаа нь нас баралт 0.5 хувиар буурснаас харагдаж байна. Мөн дельта давлагаа тогтворжсон, алсдаа буух хандлагатай байгаа" гэв.