У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
"Ulaanbaatar MMC Energy" баг шөвгийн наймд шалгарлаа
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цуврал тэмцээний Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэлcэн. Энэхүү тэмцээнд шилдэг 14 баг оролцож байгаагаас эх орноо "Ulaanbaatar MMC Energy" баг оролцож байна. Эхний тоглолтоо Токиогийн олимпын аварга Латвийн "Riga" багтай эхний тоглолтоо хийж 21-16 харьцаагаар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Саудын Арабын "Jeddah" багтай хийж 18-15 харьцаагаар хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.Хасагдах шатны тоглолтууд өнөө орой 20:00 цагаас эхлэх юм. "Ulaanbaatar MMC Energy" баг Сербийн "Liman"-тай тоглоно.