У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
1443 иргэн коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамын ээлжит мэдээллийн хүрээнд улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,443 иргэн коронавирусийн халдвараар өвчилснийг, PCR шинжилгээгээр баталжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар аж. Үүнд:
- 841 нь Улаанбаатар хотод,
- 599 нь орон нутагт бүртгэгджээ.
Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн халдварын улмаас нийтдээ 1,649 хүн эндээд байна.
Одоогоор халдварын улмаас улсын хэмжээнд 17,397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,189
- Хүндэвтэр - 6,716
- Хүнд -2,127
- Маш хүнд - 365 хүн байна.