У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
О.Батбаяр: Нэмэлт тун хийлгэсэн хүмүүсийн 99 хувь нь халдварт өртөөгүй
УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Ковид"-ийн халдварын талаар зарим мэдээллийг өгчээ.
Тэрбээр "“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүст “Long Covid”-ийн хам шинж илэрч байгаа. Ялангуяа толгой өвдөх, ядрах, мартамхай болох, төвлөрөхгүй байх, үл ялиг ачаалалд амьсгаадах, хүйтэн хөлс гарах, нойргүйдэх шинж тэмдэг илэрнэ. Ингэж тэмдэг илэрч байгаа хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунг хийлгэснээр шинж тэмдгүүд нь арилж байна гэсэн судалгаа гарсан. Яагаад гэвэл “Ковид 19”-ийн дараах хам шинж илэрч байгаа хүмүүст тодорхой хэмжээний вирусийн үлдэц цус, биенд нь байна аа гэсэн үг.
Бүрэн тун вакцинд хамрагдсаны дараа “Ковид 19”-ийн халдвар авсан бол 21 хоногийн дараа сайн дураар гуравдугаар тундаа хамрагдах хэрэгтэй. Яагаад гэвэл вакцинтай учир хөнгөн тусаж, дархлаа сул тогтох хандлагатай байна. Манай улсад нэмэлт тунд хамрагдсан иргэдийг тооцож үзэхэд эдгээрийн 99 хувь нь халдварт өртөөгүй байсан. Тиймээс иргэдийгээ дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна" гэсэн юм.