5-11 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулна

АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс иргэдээ вакцины гуравдугаар тунд хамруулахаас гадна Файзер вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхээр болсон тухай Шадар сайд С.Амарсайхан хэллээ. Вакцины хангалт муугаас үүдэж олон улсад хангахын тулд гуравдугаар тунд хамруулахгүй байхыг уриалж байгаа аж. Харин АНУ, Израил тэргүүтэй улс иргэдээ гуравдугаар тунд хамруулаад эхлээд байгаа юм.

Онцлоход "Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид  улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй  улс орон зөндөө бий" гэдгийг Ерөнхий сайд мэдэгдээд буй.