У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
787.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 10.5 мянган өрхөд олгожээ
Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 9 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олгожээ. 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
Монголбанкнаас 2021 оны 10 болон 11 дүгээр саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 26.7 тэрбум төгрөгийг нэмснээр тухайн 2 сард нийт 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор байна.
Түүнчлэн, тус хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзахын зэрэгцээ холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах болно.