У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Г.Нарантуяа: Тайван жагсаал бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсад тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй гэж дүгнэж байна. Тогтолцооны талаас авч үзвэл энэ байдалд нэг суурь шалтгаан, суурь шалтгааныг дагасан хоёр үндсэн шалтгаан нөлөөлж байна гэж үзэж байна. Суурь шалтгаан нь тайван жагсаал зохион байгуулах ялангуяа улс төрийн өнгө аястай, төрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн үзэл бодол илэрхийлэх жагсаж, цуглахад айж цэрвэх, хачирхах, хардах, төрийн албан хаагчийн хандлагатай холбоотой. Зүй нь тайван жагсаал бол ардчилсан улсын хэвийн амьдралын нэг хэсэг. Энэ нь төрийн эрх мэдлийг хянах, бодлого үйл ажиллагаагаа сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Шүүмжлэлт үзэл бодол үүнийгээ илэрхийлэх жагсаал цуглаан зэрэг арга хэмжээг хэвийн зүйл гэж үзэх нийгмийн хандлага, төрийн албан хаагчдын хандлага тогтоогүй байна. Энэ нь хүчирхийллийн бус тайван жагсаал цуглааныг дэмжих бус хязгаарлах, зогсоох, намжаахад чиглэж байна. Түүнчлэн 1994 онд бичигдсэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль ерөнхий бичигдсэн төдийгүй цаг үеэсээ хоцорсон байна. Цар тахлын үеэр Засаг даргын захирамжаар бүх жагсаал цуглааныг нийтлэг байдлаар хязгаарлах журмыг авч хэрэгжүүлсэн нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй. Мэдэгдэх, бүртгэх гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтээ зөвшөөрөл авах механизм байна. Энэ хэвээр байвал цаашид Д.Монголхүү, Э.Одбаяр болон хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан зөрчил тасрахгүй" гэв.