У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
e-Mongolia аппликэйшнээр вакцины тунг шалгах боломжтой
Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж буй. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20,000 төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа.
Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликэйшний тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой боллоо. Ингэхдээ та “e-Mongolia” аппликэйшнээрээ тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой.
Хэрвээ үйлчлүүлэгч тань иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд та үйлчлүүлэгчээсээ “e-Mongolia” аппликэйшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликэйшний нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгаарай.
Ташрамд мэдээлэхэд, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ.