У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
БНСУ-тай түншлэлийн хэлэлцээр байгуулахаар санал солилцож байна
Монгол Улс, БНСУ хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах талаар санал солилцох уулзалт яг одоо МҮХАҮТ-д болж байна. Уулзалтад хоёр улсын үйлдвэрлэгчид, экспортлогчид, импортлогчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, бизнес эрхлэгчид цахимаар холбогдон оролцож байна.
Үүний өмнөхөн буюу өнгөрсөн сарын 25-нд БНСУ-ын “КОСМЕ” группийн Монгол дахь төлөөлөгч “Сигма Монголиа” ХХК МҮХАҮТ-тай хамтран Монгол, БНСУ-ын технологи солилцооны уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтаар БНСУ-ын түлш, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологи бүхий 13 ААН оролцож, өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ Монголын хувийн хэвшлийн 40 гаруй ААН-д танилцуулж технологи солилцооны чиглэлээр санал солилцсон юм.