У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Д.Монголхүүг сулласан ч хөдөлгөөний хязгаар тогтоолоо
Д.Монголхүүд холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүллээ.
Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүгийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан цаашид үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлож прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцлээ.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээд Д.Монголхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар