У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллав
Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллалаа.
Тус бүлгийнхэн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумд, Гашуунсухайт дахь шуурхай штабуудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан байна.
Тухайлбал, Гашуунсухайт дахь Шуурхай штабын зардал, Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэлээ.
Мөн Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын зураг, төслийг хийлгэхэд шаардагдах зардал, цаашид тус ангийн барилга, Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн барилгын ажлуудыг 2023 он хүртэл улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 21, 44, 66 дугаар ангиудын машин техник, багаж хэрэгсэлтэй танилцаж, гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинчлэлт, төрийн цэргийн бодлого, гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын тогтвортой ажиллах, нийгмийн асуудлын талаар онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг алба хаагчдад танилцуулав.
Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдаж байгаа Дундговь аймгийн Хулд сум дахь Эрэн хайх аврах бүлгийн байр, тохижилтын ажилтай танилцаж шаардлагатай автомашин техник, багаж хэрэгсэл олгох асуудлыг шийдвэрлэхээр болсон байна