У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Монголоос Японд очсон иргэдийг гурав хоног тусгаарлана
Япон Улсын Засгийн газар COVID-19 тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээгээ энэ сарын 5-ны өдрөөс чангатгалаа.
Ингэхдээ Англи, Аргентин, Украин, Турк, Балба, ОХУ, Монгол зэрэг улсаас зорчин ирэгсдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.
Тиймээс арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) байна.
Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөнө.