У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
"21 дарь эх"-ийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей рүү шилжүүллээ
Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох 21 дара эхийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей руу Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу өнөөдөр цагдаагийн хамгаалалт дор тээвэрлэж байна.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байна.
Өндөр Гэгээний мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 9-11-ний өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно
Г.Занабазар нь монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан тэрээр уран баримлын нэрт бүтээлээрээ монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм.
Занабазарын эдгээр бүтээлүүд нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсан юм.
Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчдийн гоо зүйн болон гоо зүйн мөн чанарыг цогцлоож, гоо сайхныг хүн төрөлхтний төсөөлөн буй гоо сайхны тэр л дүр төрхөөр буддын шашны лагшинд шингээн урласан байдаг бөгөөд ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд юм