У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт зохион байгуулав
УГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 11 жилийн ойд зориулсан “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт сургалт 2021 оны 11 сарын 05, 06-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын зааланд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир нар нээлт хийж төр, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 219 эмч, эмнэлгийн мэргэжилтэн /цахимаар 97, тахимаар 122/ сургалтанд хамрагдлаа. Орон нутгаас Орхон, Архангай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Говь-Алтай, Эрдэнэт, Дархан зэрэг аймгаас нийт 16 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.
Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо сургалтанд 5 эрдэм шинжилгээний өгүүлэл, 16 лекц, 4 ховор тохиолдол танилцуулагдсанаас мэдрэлийн мэс заслын эмч Ш.Болд эмчийн “Хиймэл нуруу” төслийн хүрээнд Монгол хүний нурууны хиймэл нугалам бүтээх зорилгоор хийгдсэн хэмжилт судалгаа шилдэг илтгэлээр шалгарлаа. Уг сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, лекц, ховор тохиолдлын эмхэтгэн “Мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо” ном гаргасан. УГТЭ-н Дүрс оношилгооны лавлагаа төвөөс 11 дэх жилдээ уламжлал болгон дүрс оношилгооны чиглэл бүрээр сургалтыг эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын хамруулан үндэсний хэмжээнд жилээс жилд өргөжүүлэн ажиллаж байна.