У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Б.Мөнхжин: Хятадын талаас хил хаагаагүй гэж ойлгох нь зөв
Хятадын талаас тээвэрлэлтийг хэвийн явуулах талаар тодорхой саналыг Монголын талд тавьжээ. Монгол, Хятадын хооронд хийж буй энэ цаг үед хоёр улсын хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих дундын бүс байгуулах замаар хүн хоорондын контакт үүсгэхгүйрээр тээвэрлэлт явуулахыг санал болгож байгаа аж. Ингэхдээ өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох бололцоог бүрдүүлэх гэнэ. Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх гэнэ. Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах юм байна. Уг асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл өгчээ.
Тэрээр “Хятадын талаас хил хаагаагүй гэж ойлгох нь зөв. Харин автозамын тээвэрлэлт, болон зорчигч тээвэр хязгаартай. Төмөр замын бараа тээвэрлэлт хэвийн явж байна. Одоо автозамын тээвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ярьж байгаа юм. Хятадын талаас автозамын бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой санал ирүүлсэн нь үнэн. Жолооч нар халдвар хамгааллын дэглэм баримтлаад, хоорондоо контакт үүсгэхгүйгээр хилийн тэг цэгт чингэлгээ солилцох саналыг Эрээн хотын захиргаанаас тавьсан. Манай зүгээс саналыг хүлээн авсан. Ирэх 20 хоногт Монголын талаас хилийн тэг цэгээ тодорхойлж, тусгай бүс байгуулах ажлыг хийнэ. Жолооч нараа бэлтгэх, чингэлэг тээвэр эхлүүлэх бүх бэлтгэлээ хангана. Ингээд 19 хоногийн дараа хил дээр автозамын бараа тээвэрлэлт хэвийн явах бололцоотой болно. Тасралтгүй тээвэрлэлт явуулах боломж бүрдэнэ гэж тооцож байна” гэсэн юм.